Walmart, eBay, Barnes & Noble-ээс Агаарын ачаа долоо хоног бүр Эх дэлгүүрээс шууд худалдан авна Монгол хэл дээрх тусламж, дэмжлэг MN

Улаанбаатар → Чикаго

Монголоос АНУ руу ачаа илгээх

Улаанбаатараас Чикаго болон АНУ-ын бусад хот руу агаарын ачаа хүлээн авна. Нислэгт гарснаас хойш ажлын 10–14 хоногт хүргэгдэнэ.

Тариф

Эхний 1 кг150,000₮
Дараагийн кг тутам75,000₮

Бутархай жинг дараагийн бүтэн кг-аар тооцно (1.3 кг → 2 кг). Барааны гарал үүслээс шалтгаалан АНУ-д ногдох импортын татварыг ачааны эзэн хариуцна.

Хүлээн авахгүй бараа

  • Мал, хүнсний бүтээгдэхүүн

    Ааруул, аарц, шар тос, борц, мах, хиам, ургамал, үр, хөрс, чацаргана

  • Шингэн, эм, гоо сайхан

    Сүрчиг, спрей, шампунь, тоник, шатамхай шингэн, эм, витамин, хүнсний нэмэлт

  • Хуурамч брэнд, үнэт зүйл

    Дууриамал брэндийн хувцас, цүнх, гутал, бэлэн мөнгө, алт, үнэт чулуу

  • Лити батарейтай төхөөрөмж

    Гар утас, таблет, зөөврийн компьютер

  • Хуулиар хориглосон

    Мансууруулах бодис, архи, тамхи, зэвсэг, тэсрэх бодис, салют

Ачаагаа задгай авчирна уу — ажилтан нэг бүрчлэн шалгаж бүртгээд савлана. Нэг хүний ачаанд хориотой бараа илэрвэл бусдын ачаа ч саатдаг тул агуулгаа үнэн зөв мэдүүлнэ үү.