Walmart, eBay, Barnes & Noble-ээс Агаарын ачаа долоо хоног бүр Эх дэлгүүрээс шууд худалдан авна Монгол хэл дээрх тусламж, дэмжлэг MN

Үйлчилгээний нөхцөл

Үнэ

Гадаадаас захиалах барааны үнэд барааны үнэ, олон улсын тээвэр, үйлчилгээний хөлс, хамаарах тохиолдолд гаалийн татвар, НӨАТ багтана. Жин тодорхойгүй барааны тээврийг урьдчилсан гэж тэмдэглэж, агуулахад жигнэсний дараа баталгаажуулна. Баталгаажсан үнээс илүү төлбөрийг таны зөвшөөрөлгүйгээр авахгүй.

Ирэх хугацаа

Харуулсан огноо нь тээврийн дундаж хугацаанд тулгуурласан төлөвлөгөө юм. Хугацаа өөрчлөгдвөл шалтгаан болон шинэ огноог захиалгын хуудсанд мэдэгдэнэ.

Гааль

Хувь хүний нэр дээрх илгээмжийн үнэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй бол гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Хэтэрсэн тохиолдолд татварыг үнийн задаргаанд тусгана.

Цуцлах, буцаах

Гадаадаас захиалсан барааг дэлгүүрээс худалдан авсны дараа цуцлах боломжгүй. Буруу, гэмтэлтэй бараа ирвэл бид хариуцан солино. Монголд бэлэн барааг хүлээн авснаас хойш 7 хоногт, савлагаа бүрэн бол буцаана.

Хувийн мэдээлэл

Нэр, утас, хаягийг зөвхөн захиалга хүргэхэд ашиглана. Google-ээр нэвтэрвэл нэр, имэйл, профайл зургийг зөвхөн таны бүртгэлийг танихад хэрэглэнэ. Гуравдагч этгээдэд зөвхөн хүргэлт хийхэд шаардлагатай хэмжээгээр дамжуулна.