Walmart, eBay, Barnes & Noble-ээс Агаарын ачаа долоо хоног бүр Эх дэлгүүрээс шууд худалдан авна Монгол хэл дээрх тусламж, дэмжлэг MN
Америк карго

Америк карго — АНУ-аас бараа захиалах

ZUVSHOP нь АНУ, Монголын хооронд агаарын болон газрын карго тээвэрлэдэг. Америк дахь түнш нь Gran Express Chicago.

Америкаас бараа захиалах хоёр арга

Дэлгүүрээс бараа захиалуулах бол сайтаас хайх, эсвэл Walmart, Barnes & Noble дахь барааны холбоосоо Холбоосоор захиалах хуудсанд оруулаарай. Нийт үнэ шууд гарах бөгөөд QPay-ээр төлсний дараа захиалга дэлгүүрт автоматаар хийгдэнэ.

АНУ-ын дэлгүүрээс өөрөө худалдаж авсан бол Өөрөө авсан бараа хуудсанд илгээмжээ урьдчилан бүртгүүлнэ. Дэлгүүрийн нэр, илгээмжийн хяналтын дугаар, барааны мэдээлэл, үнийг оруулаарай.

Агаарын карго долоо хоног бүр, газрын карго сар бүр

  • Агаарын карго: долоо хоног бүр хүлээн авна. Тухайн долоо хоногийн хүлээн авалт пүрэв гарагийн 14:00 цагт хаагдана.
  • Газрын карго: сар бүр явна.

Илгээмжийн ирэх хугацаа болон хуваарийн дэлгэрэнгүйг 9912-8697 дугаараас лавлаарай.

Каргоны төлбөрийг хэрхэн тооцох вэ?

Каргоны төлбөрийг бодит жин болон оворын жингийн аль ихээр тооцно. Оворын жин = урт × өргөн × өндөр, сантиметрээр ÷ 6000.

Илгээмжийнхээ хэмжээг Карго тооцоолох хуудсанд оруулж тооцоолоорой. Нэг килограммын үнийг 9912-8697 дугаараас лавлана.

Барааг дэлгүүрийн үнээр авна. Төлөхөөс өмнө нийт дүнг харуулж, хүргэлт, гааль, НӨАТ ногдох бол тэдгээр болон төлбөрийн задаргааг тус бүрээр нь заана.

Агуулахын хаягт хувийн кодоо бичээрэй

АНУ-ын дэлгүүрээс өөрөө бараа авахдаа эхлээд Өөрөө авсан бараа хуудсанд бүртгүүлж, хувийн хэрэглэгчийн кодоо аваарай. Дэлгүүрт хүргэлтийн хаягаа оруулахдаа АНУ дахь агуулахын хаягийг ашиглаж, хаягийн мөрөнд хувийн кодоо бичнэ.

Агуулахын хаягийг захиалгад хэрхэн зөв оруулах талаар 9912-8697 эсвэл АНУ-ын +1(773)899-6895 дугаараас лавлаарай. Бүртгүүлсэн илгээмжийнхээ төлөвийг мөн хуудсанд утасны дугаар, хувийн кодоороо шалгана.